Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монос Хүнс” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 408.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Дээрх мөнгөн дүнгийн хэмжээ нь компанийн нийт цэвэр ашгийн 37.4 хувьтай тэнцэж байна. Ногдол ашгийг энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр болжээ.
Мөн "Мандал даатгал” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. Ногдол ашгийг энэ оны 6 дугаар сарын 30-ны дотор мөн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Инвескор ББСБ” ХК-ийн ТУЗ энэ оны 2 дугаар сарын 19-нд тогтоол гарган, 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 17.00 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар болов. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 3 дугаар сарын 23-наар тогтон энэ оны 4 дүгээр сарын 30-ны дотор "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.