Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ: Коронавирусийн эмийг өнөөдрөөс өвчтөнүүд дээр туршина

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 50 секунд

Хятадын албаныхны Хубэй мужийн төв Ухань хотод зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр. Баруун гар талаас Хятадын Инженерчлэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ван Чен. 2020 оны 2 сарын 5. БНХАУ. Зургийн эх сурвалж: www.en.people.cn


Түлхүүр мэдээлэл:

  • Тус эм эсийн болон амьтны туршилтанд SARS ба MERS коронавирусын эсрэг идэвхжил сайн үзүүлсэн байна.
  • Эсийн түвшинд 2019-nCoV-ийн эсрэг үйлчилгээтэй байсан нь тогтоогдсон.
  • Өнөөдрөөс клиник туршилтыг эхлүүлэх бөгөөд коронавирусээр өвдсөн хүмүүсийн эхний багц буюу 751 өвчтөнд эмийг өгч эхэлнэ.

Коронавирусийн эмийн эмнэлзүйн амжилттай туршилтыг баталгаажуулсан бөгөөд маргаашнаас эхлэн клиникт туршихаар болсон тухай БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс мэдээллээ. Эмнэлзүйн туршилтыг Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Эрүүл мэндийн үндэсний комисс болон Эмнэлгийн бүтээгдэхүүний үндэсний газар хамтарч баталгаажуулаад байна.

Вирусын эсрэг эм “Remdesivir” (Ремдесивир)-ийн клиник туршилтыг өнөөдрөөс эхлүүлэхээр болжээ. “Коронавирус (2019-nCoV)-ээр өвчилсөн хүмүүсийн эхний багцад пүрэв гарагаас өгч эхлэх төлөвтэй байна”  гэж лхагва гарагийн албан ёсны бага хурлын үеэр мэдээлсэн юм.

"Ремдесивир бол Америкийн эм үйлдвэрлэгч “Gilead Sciences” компанийн боловсруулсан эм" гэж тус эмийн Клиник туршилтын хөтөлбөрийн дарга Цао Бин мэдэгдсэн байна.

Уг эм нь өмнөх эсийн болон амьтны туршилтанд SARS ба MERS коронавирусийн эсрэг идэвхжил сайн үзүүлсэн байна. Эбола вирусын халдварын эсрэг эмнэлзүйн туршилтыг гадаадад явуулсан аж.

“Шинэ коронавирустай холбоотой дотоодын судалгаанд энэ нь эсийн түвшинд 2019-nCoV-ийн эсрэг үйлчилгээтэй байсан нь сайн хэрэг” гэж Цао Бин хэллээ.

Хятад, Японы найрамдлын эмнэлэг, Хятадын Анагаах ухааны академийн харьяа “Материа” Медика хүрээлэнгийн удирдсан клиник туршилтын ажил Ухань хотын хэд хэдэн эмнэлэгт, тэр дундаа Ухань Жиньпин эмнэлэгт явагдах юм байна. Эхний ээлжинд 751 өвчтөнд туршихаар болжээ.

“Клиник туршилтын бодит үр дүнг хүлээх хэрэгтэй” гэж Хятадын Инженерчлэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ван Чэн хэлсэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Яг одоогоор коронавирусийн 28336 тохиолдол бүртгэгдсэнээс 565 хүн амиа алдсан, 1208 хүн эдгэрсэн байна. БНХАУ-д 28076 хүн халдварласнаас 563 нь амиа алдаад байна.

Г.Мандахбилэгт

Олон улсын спортын сэтгүүлчид “Ногоон наадам”-д ажиллана
Олон улсын спортын сэтгүүлчид “Ногоон наадам”-д ажиллана
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.