Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгост 28 сая гаруй шувуу устгажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 43 секунд

БНСУ-ын нутаг дэвсгэрт шувууны томуу үүсгэгч H5N8 вирусний халдварын 97 орчим голомт бүртгэгджээ. Тус улсын Хүнс, хөдөө аж ахуй, ойн яам мэдээлснээр, өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс хойш нийт 28 сая гаруй толгой гэрийн тэжээвэр шувууг устгасан байна.

Гэнэтийн хомсдол үүссэний улмаас Өмнөд Солонгост шувууны мах, тахианы өндөгний үнэ огцом өсжээ. Үнийг тогтворжуулах зорилгоор тахианы өндөг болон долоон төрлийн бүтээгдэхүүний импортын тарифыг зургадугаар сарын 30-ныг хүртэл цуцалсан байна.

Оросын тамирчид олимпод “ROC” гэсэн нэрийн дор оролцоно
Оросын тамирчид олимпод “ROC” гэсэн нэрийн дор оролцоно
 
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.