Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Финлянд: Шинэ хүнтэй болсон аавуудад 164 хоногийн чөлөө олгоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 5 секунд

 Жендэрийн тэгш эрхийг хангасан бодлого 2021 оны эхээр хэрэгжиж эхэлнэ.


Финлянд Улс шинээр хүүхэдтэй болсон эцэг эхэд чөлөө олгох тухай бодлогоо шинэчлэн баталжээ. Гэр бүлд чөлөө олгох шинэ бодлогын дагуу аав, ээж тус бүрт 164 хоногийн цалинтай чөлөө олгохоор тогтсон байна. Хүүхдийн эцэг эх өөрсдийнхөө өдрөөс 69 хүртэлх хоногийг харилцан тохиролцсоны дүнд бие биедээ шилжүүлж болохоор заасан байна. Харин ганц бие эцэг, эхэд нийт 328 хоногийн чөлөө олгохоор тогтжээ.

Финляндын Нийгмийн асуудал, эрүүл мэндийн яам “Бодлогын шинэчлэл нь эцэг эхэд илүү хугацаа олгоод зогсохгүй жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарсан” гэжээ. Өмнө нь эхэд хүүхэд асаргааны хугацааг 4 сараар, эцэгт 2 сараар олгодог байжээ.

Энэ шийдвэр 2021 оны эхээр хэрэгжиж эхэлнэ.

34 настай шинэ Ерөнхий сайд Санна Марины засгийн газар түүнийг сонгогдсоноос хойш хэдхэн сарын дараа энэхүү шийдвэрийг гаргажээ. Сонгогдохдоо дэлхийн хамгийн залуу ерөнхийлөгч гэгдэж байсан хатагтай Санна Марин Финляндын 5 намаас төлөөлөлтэй засгийн газрыг удирдаж байгаа бөгөөд парламентад суудалтай бүх намууд нь эмэгтэй лидертэй юм.


Дэвсгэр мэдээлэл: Өнгөрсөн жил ЮНИСЕФ 31 орны “гэр бүлд нь шинэ хүн мэндэлсэн эцэг эхэд цалинтай чөлөө олгох бодлого нь гэр бүлд ээлтэй байна” хэмээн тэмдэглэжээ. Энэ жагсаалтыг АНУ, Швед, Норвеги, Исланд, Эстони болон Португал улсууд тэргүүлж байна.

Монгол Улсын хувьд хүүхэд нь мэндэлсэн эцэгт цалинтай чөлөө олгох журам байхгүй. Харин эхэд 3 жил хүртэлх хугацаанд хүүхдээ асрах эрхийг хангажээ.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд ажлаа хүлээн авлаа
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд ажлаа хүлээн авлаа
 
САНГИЙН САЙД: Төсөвгүй он гаргах юм уу
САНГИЙН САЙД: Төсөвгүй он гаргах юм уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.