Эрдэнэт үйлдвэрийн талаар нийгэмд баримтгүй ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийж байна.
ҮХХ: "2 сарын 03-ны өдөр ШИНЭ НАМ-ын зөвлөл төрийн ордонд хуралдахдаа Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага үйл ажиллагаагаа явуулахгүй, тэнд ажиллаж байгаа ажилчид хөдөлмөрийн дарамтад байгаа мэтээр ярьж нийгэмд ташаа мэдээллийг хүргэсэн. Тиймээс үнэн бодит мэдээллийг баримттайгаар хүргэхийг хүсэж байна.
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл албан ёсны гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажилчдын цалинг 45 хувиар нэмсэн. Одоо ч дахин нэмэхээр төлөвлөж байгаа юм. Нэг ч хүн ажлаас халагдаагүй.
Хөдөлмөрийн гэрээтэй 6700 ажилтан, гавьяаныхаа амралт авсан 2200 гаруй ахмад, хөдөлмөрийн чадвараа алдсан 400 гаруй ажилтан ингээд үзэхээр арван мянга гаруй хүний эрх ашгийг албан ёсны гэрээгээр хамгаалж хэрэгжүүлдэг. Олон улсын 85-р конвенцийг дагаж мөрддөг. Үйлдвэрчний эвлэлийн дотоод зохион байгуулалтыг санаатайгаар алдагдуулах сонирхолтой улстөрчид сонгууль дөхөхөөр олширдгийг иргэд гадарладаг болсон болов уу. Үйлдвэрчний эвлэл 46 жилийн турш ажиллаасаар ирсэн. Одоо ч хамтарсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл ажлаа хэвийн явуулж байгааг мэдэгдэж байна.
Ажилчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Тус үйлдвэртэй байгуулсан хамтын гэрээ болон бусад журмуудаар ажилтан албан хаагчид, уурхайчдын эрх ашгийг үйлдвэрчний эвлэл хангаж ажилладаг. Үйлдвэрлэлийн зардлын 8 хувийг үүнд зарцуулдаг. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний холбоог яагаад юу ч хийдэггүй мэтээр олон нийтэд ойлгуулах болов оо гэдгийг бид анхаарах ёстой. Улс төржсөн зүйлээ Эрдэнэт үйлдвэрээс болиулаачээ.Энэ 6000 ажилчдын ажлыг тайван хийлгэмээр байна.
Мөн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоог юу ч хийгээгүй мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явуулсан.
Тэрбээр Үйлдвэрчний эвлэлийн даргад өрсөлдөхийн тулд тодорхой гурван шаардлага хангаж чадаагүй.
Нэгдүгээрт үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус, хоёрдугаарт хөдөлмөрийн насных биш, гуравдугаарт дээд сургууль төгсөөгүй байсан учраас үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад өрсөлдөх эрхгүй гэж бид үзсэн. Үүнээс хойш С.Эрдэнэ үйлдвэрчний эвлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭ нам хамтарч үйлдвэрчний эвлэлийг гутаан доромжилж байна” гэв.