Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга асан Пить Бүттижиж АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших өндөр магадлалтай байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 47 секунд


●    Америкийн Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд залуу хүн өрсөлдүүлж ялалт байгуулж байжээ
    Пить Бүттижиж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хамгийн залуу /38 настай/ улстөрч ба ЛГБТ хүн юм

Пить Бүттижиж 2020 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын эсрэг өрсөлдөх Ардчилсан намын нэр дэвшигч болох өндөр магадлалтай байна.
Уржигдар болсон Ардчилсан намын нэр дэвчигчийн анхан шатны томоохон сунгаа Айова мужид болсон билээ. Хэдийгээр эцсийн хариу гараагүй байгаа ч  ялагч нь Пить Бүттижиж болох магадлал өндөр байна.

Пить Бүттижиж гэж хэн бэ?
-Индиана мужийн нэгэн жижиг хотын дарга асан Ардчилсан намын олон шат мэтгэлцээнээр олон нийтэд өндөр сэтгэгдэл төрүүлж хүмүүсийн анхаарлыг татаж чаджээ.

Гей гэдгээ эхнээсээ олон нийтэд ил тод нээлттэй зарласан Бүттижиж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хоёр дахь ЛГБТ буюу бэлгийн цөөнхийн бүлэгт хамаарах хүн юм. Түүний үндсэн мэргэжил утга зохиол, түүхч ба Харвард, Оксфордын аль алинд нь суралцаж байсан ба Афганистаны дайнд цэргийн алба хааж байжээ.
2011 онд тэрээр 100,000 хүн амтай Саут Бенд хотын даргаар дөнгөж 29 настай байхдаа сонгогдсон. Одоогийн нөхөр Хастентайгаа 2017 гэрлэсэн.
Тэрээр сонгуульд ялбэл 2021 оны 1-р сарын 20-нд дараагийн тангараг өргөхөөс 39 хоногийн өмнө ерөнхийлөгч болох магадлалтай хамгийн залуу хүн юм.

  • Хамгийн залуу Ерөнхийлөгч

Америкийн хамгийн залуу ерөнхийлөгч нар жишээ нь Теодор Рузвельт албан тушаалаа авахдаа 42 настай байсан бол Жон Кеннеди 43, Билл Клинтон 46 настай байжээ.

Нас яагаад чухал вэ? Америкийн Ардчилсан нам үзэл баримтлалаасаа гадна залуу, эрч хүчтэй удирдагчдыг нэр дэвшүүлэхэд ялалт байгуулж ирсэн байна.

Энэ бол Барак Обама, Билл Клинтон, Жимми Картер, Жон Кеннеди нарыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалтад хүргэж байсан жишиг. Тиймээс Питт Бүттижижид ч боломж өндөр  байна.  

Ардчилсан намын дэмжигчид ч мөн шинэ, ирээдүй цагыг бэлгэдсэн, урагшаа харсан нэр дэвшигчийг хүсч байгаа нь харагдаж байна. Аиовад болсон сунгаагаар Пит Бүттижиж хамгийн өндөр оноо авсан юм. Тэд ухаалаг хэрнээ тогтуун гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх чадвартай болоод бүтэн цагаар ажиллах чадвартай нас, эрүүл мэндийн хувьд ч боломжийн удирдагчтай байхыг хүсэж байна. Одоогийн ерөнхийлөгч 73 настай Доналд Трамп уртасгасан цагаар ажиллах чадваргүй, хэдхэн цаг ажиллаад ядардаг гэж шүүмжлүүлдэг юм. Пит Бүттижижийг нэр дэвшүүлбэл Обама, Трампт санал өгсөн хүмүүсийг татаж чадна гэж Ардчилсан нам үзэж байна.

Та Мэдэх Ёстой:

●    АНУ Ерөнхийлөгчийн сонгуульд 11 Сарын 3нд болно.
●    АНУ Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд 11 хүн өрсөлдөж байгаа.
●    АНУ Анхан шатны сонгууль нам дотроо явагддаг, Айова, Нью Хэмпшир намын бүлгийн сонгууль хамгийн чухал гэж үздэг, хамгийн эхний шатны сонгууль явагддаг мужууд.


Эх Сурвалж: NPR, New York Times, VOX

 

Дархан-Уул аймагт тусгаарласан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Дархан-Уул аймагт тусгаарласан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.