Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт тусгаарласан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд


Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогджээ. 

Хоёрдугаар сарын 05-нд ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 04-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байна. Энэхүү иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон. 

Мөн 2020 оны хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатарын нислэгээр зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон бөгөөд хариу нь маргааш гарна” гэж мэдээлж байсан. 

Харин өнөөдрийн хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл сэжигтэй тохиолдол илэрсэн иргэдийн хариу сөрөг гарч, шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг мэдэгдлээ.

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив
 
Бусдад 421 мянган ам.доллар, өөртөө 796,656 төгрөгийн урамшуулал олгосон гэх Д.Гардийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Бусдад 421 мянган ам.доллар, өөртөө 796,656 төгрөгийн урамшуулал олгосон гэх Д.Гардийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.