Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй,Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.
Г.Нэргүй: “Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд 13 өрхийн 14 дуудлага ирснээс 31 иргэн, тэр дундаа 8 хүүхэд 23 том хүн хандаж эмнэлэгийн тусламж үйлчилгээ болон зөвлөмж зөвлөгөө авсан. Хүндэрсэн хүн байхгүй. Эмнэлэгт нэг иргэн хэвтэн эвчлүүлж байна. Он гарснаас хойш нэг сарын нэгнээс 2-р сарын 6 хүртэл угаарын хийн шалтгаан юу байна вэ гэдгийг судаллаа. Тоон мэдээлэл, хүснэгтээс дүгнээд харахад ерөнхийдөө дуудлагын ихэнх хувь нь Сонгинохайрхан дүүрэг болон Баянзүрх дүүрэгт байна. Энэ нь гэр хороолол байдаг олон хүн суурьшин амьдардагтай холбоотой.Иргэд угаарын хийд хордож байгаа хэд хэдэн шалтгаан байна.
Үүнд : яндан пийшингийхээ соольтыг хаагаад унтах
зуух, пийшин нь эвдэрсэн, битүүмжлэлийг хангаагүй
зуух яндангийн холбоос завсартай
яндан намхан байна. Гэр болон байшингаас 5 см өндөр байх ёстой.
Сууцны төрлөөр нь аваад үзэхэд гэрээс илүү хашаа байшинд байгаа айлууд их угаартсан гэсэн дуудлага өгсөн . Гурван төрлийн зуух байгаа. Энгийн, төслийн, нам даралтын. Энгийн зууханд хамгийн их угаартаж байна” гэв.