Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Онцгой комиссын шуурхай баг хилийн боомтуудад ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” өнөө өглөө хилийн боомтууд руу нислэг үйлдлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.   

Ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд”, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт”, мөн аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн”, Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

УДШ: Н.Баяртсайхан Э.Аззаяа нарт холбогдох хэргийг хэлэлцээд  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв
УДШ: Н.Баяртсайхан Э.Аззаяа нарт холбогдох хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв
 
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.