Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын ойрын хавьтлын 61 хүнээс коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 20,853 сорьцод шинжилгээ хийхэд 61 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс болон халдвар голомтолж гараад буй газруудтай холбоотой байна.

Тухайлбал, "Монгол шир" компани, Гутлын цех, ББСБ, "Амгалан" амаржих газар болон гэр бүлийн ойрын хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.

Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 1,153 болсон бол дотоодын халдвар 1,479 бүртгэгдээд байна.

Харин улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,989 боллоо. Үүнээс 1,449 хүн эдгэрээд байгаа бол 527 хүн эмчлэгдэж байна.

Даваа гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно
Даваа гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.