Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ өнгөрсөн сард 308 тэрбум төгрөгийн нүүрс экспортложээ

Огноо
Унших
0 минут 58 секунд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  энэ оны нэгдүгээр сард  308 тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий 1.9 сая.тн нүүрс борлуулаад байна.

Өнгөрсөн жил Монгол Улсын нүүрсний экспортын орлого 2.126 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд 2020 онд  1.68 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий 11.9 сая.тн нүүрс борлуулжээ.

Тус компани 2021 онд нийт 22 сая тонн нүүрс олборлож, 21.2 сая тонн нүүрс борлуулахаар тусгажээ.

 

Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас 8 сая тонн нүүрс олборлож, 7.67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонн нүүрс олборлож, 11.64 сая тонныг борлуулах, Бортээгийн уурхайгаас 2 сая тонн нүүрс олборлож, 1.9 сая тонныг нь борлуулахаар төлөвлөсөн байна.

Халдвар авсан 60-аас дээш насны 37 хүн байна
Халдвар авсан 60-аас дээш насны 37 хүн байна
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.