2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8,483 хүн нэвтэрчээ.
Тодруулбал, 1,210 тээврийн хэрэгслээр 2,812 зорчигч хот руу нэвтэрч, 1,641 тээврийн хэрэгслээр 5,671 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж,авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 220,922 автомашины 524,312 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.