Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн баяраар хязгаарлалт хийвэл халдвар тархах эрсдэл 90 хувиар буурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын ажлыг гаргаж, үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул суурьтай боловсруулах нь чухал.  Засгийн газар, УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, НОК бүгд ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаварууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна. Маш хурдтай, шинэ менежментээр, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна. Хандлагаа өөрчилж эс чадвал хатуу хариуцлага тооцож явах болно” гэлээ.

Мөн тэрбээр алба хаагчдад дараах асуудлуудыг онцгойлон анхаарахыг үүрэг болгов. Үүнд:

- Шат шатандаа одоогийн ажлын арга барил, хандлагаа өөрчилж, шинэчлээд  хурдтай, оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах

- Салбар хоорондын уялдааг хангаж,  мэдээллийн урсгалыг нэгтгэн, мэдээллийн менежментээ сайжруулах

- Зогсонги байдалд орсон бизнесийн цусны эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэх

- Цар тахлыг араас нь хөөж, илрүүлж эмчлэх биш урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарах


УОК, ЭМЯ, УОК-ын Шуурхай штабт мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь КОВИД19-ын өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг УОК-ын Шуурхай штабд ажиллах үеэр  танилцуулсан. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-21-нд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлбэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна. Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга гэдгийг онцолсон. Эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулвал 2021 оны гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судалгааны дүн харуулж байгаа аж. Шинэчлэн гаргах төлөвлөгөөнд эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

Б.Ууганбаяр: Эрүүл мэндийн салбартай ажиллахад маш их хүндрэл учирсан
Б.Ууганбаяр: Эрүүл мэндийн салбартай ажиллахад маш их хүндрэл учирсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.