Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2020 онд дэлхийн 75 оронд иргэний дайн, үймээн дэгдэнэ гэж таамаглажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 58 секунд


Түлхүүр мэдээлэл:

  • Verisk Maplecroft буюу дэлхийн улс төрийн эрсдэлийг судалдаг байгууллагын мэдээлснээр дэлхийн 195 орны 40 орчим хувь нь 2020 онд иргэний үймээн самуун болно.
  • Орос, Саудын Араб, Хятад улсуудад тэмцэл тулаан гарах эрсдэл өндөр байна.
  • Корпорациуд энэ үед ихээхэн дарамтанд орно.

Өнгөрөгч 2019 онд дэлхийн улс орнуудын бараг дөрөвний нэг нь эсэргүүцэл тэмцэл, үймээн самуунтай байжээ. Эдгээр бослого, үймээн нь 2020 онд үргэлжлээд зогсохгүй, тоо нь нэмэгдэх хандлагатай байна.

Ватикан, Палестиныг багтаасан бол дэлхийн 195 улс бий. 2019 оны байдлаар шинээр гарсан иргэний үймээн самууны индекс нь 47 оронд байжээ. Verisk Maplecroft эрсдлийн үнэлгээний компаниас гаргасан мэдээллээс харвал 2020 онд 75 оронд иргэний дайн, үймээн дэгдэнэ гэж таамаглажээ. 

Өнгөрөгч оны эхэн үеэс эхлэн Хонконг, Чилийг үймээн самуун хамгийн ихээр нэмэгдэж байгаа хоёр том цэгээр нэрлэх болсон. Эрсдлийн үнэлгээгээр энэ хоёр улс дор хаяж дахин хоёр жил амар амгалан байдал үзэхгүй юм байна. 

Иргэний дайны бусад халуун цэгүүдэд Нигери, Ливан, Боливи улсууд орно. Эдгээрээс гадна Этиоп, Энэтхэг, Пакистан, Зимбабве зэрэг улс орнууд "Өндөр эрсдэлтэй" гэсэн ангилалд багтжээ.

Өмнөх индекс гарснаас хойш Судан улс дэлхийн хэмжээнд хамгийн өндөр эрсдэлтэй улс болж Йеменийг гүйцэж түрүүлэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Судан улсын захирагч Омар аль-Баширыг огцруулснаас хойш хямрал дахин эхэлсэн юм. Цэргийн хүчин улс орныг хяналтандаа оруулахын тулд ардчиллыг дэмжигчдийг эсэргүүцэн тулалдаж улмаар иргэний дайн дахин үүсэж, халдлага тулаан гарах болжээ. 

Ойрхи Дорнодод харин Шиа болон Сунни Лалын шашинтнууд засгийн газрын төлөө тэмцэж эхэлснээр Йемен дэх мөргөлдөөн 2015 оноос хойш улам ширүүсч байна.

Maplecroft-ийн 2020 оны таамаглал иргэний мөргөлдөөнтэй байгаа орнуудын тоо болон үймээн самуун эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна.

Судалгаанд хамрагдсан 125 орны 75 нь тогтвортой байдал муудаж байгааг төлөв харагджээ. Энэ тоо нь дэлхийн 195 үндэстний бараг 40% нь тодорхой хэмжээгээр хагаралдаж, эсэргүүцлийн тэмцэл болно гэсэн үг юм.

Украин, Гвиней Бисау, Тажикистан зэрэг улс орнууд үймээн самууны улмаас хамгийн их өсөлт гарах төлөвтэй байна. Гэхдээ энэ нь сайны дохио биш.

Эх сурвалж: CNBC, Mapplecroft Consultancy

Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, иргэнийг тусгаарлажээ
Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, иргэнийг тусгаарлажээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.