Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: Аавыг нь тусгаарласнаас болж хүү нь амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

БНХАУ-д коронавирусын голомт газруудад хүмүүсийг тусгаарлаж байгаа билээ. Аавыг нь тусгаарласнаас болж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь амиа алдсан явдал Хятадын нийгмийн сүлжээнд ихээхэн анхаарал татаж байна.

Тодруулбал, 16 настай Ян Чень хүү өнгөрсөн лхагва гарагт буюу түүний аав, ахыг нь тусгаарласнаас хойш 7 хоногийн дараа өөд болжээ.

Хүүгийн гэр бүл коронавирусын голомт болох Хубэй аймагт амьдардаг аж. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр хүүгийн аав Вэйбо сүлжээнд хүмүүсээс тусламж хүсэхдээ “хүү маань гэртээ ганцаараа идэх хоол, уух усгүй байгаа” хэмээн тайлбарласан байв.

Харамсалтай хэрэг гарсан Хуажиахэ хотын дарга болон Коммунист намын тус хотыг хариуцдаг салбарын нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь халжээ.

Хүүгийн үхэлтэй холбогдуулан мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлээд байна.

БНХАУ-д коронавирусын халдварын 17 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 361 хүн амиа алдаад. Бусад улс оронд 150 тохиолдол бүртгэгдсэнээс Филиппинд нэг хүн амиа алдсан байна.

УЕПГ-аас Г.Буяндоржтой холбогдох хэргээр мэдэгдэл гаргажээ
УЕПГ-аас Г.Буяндоржтой холбогдох хэргээр мэдэгдэл гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц