Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11 235 хүн хамрагджээ.
Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний 30 төв, халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 425 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 639 801 хүнийг шинжилгээнд хамруулснаас 567 517 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88 613 хүнд түргэн оношлуураар шинжилгээ хийжээ. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 832, ойрын хавьтал 3976 дам хавьтал 23 920 хүн байгаа аж.