УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд Оюутолгойн гэрээг эсэргүүцэж өлсгөлөн зарлаад хоёр хоног, гурван өдөр болох гэж байна. Түүний энэхүү өлсгөлөнг олон янзаар хүмүүс тайлбарлаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар үзэл бодлоо твиттер хуудсаараа илэрхийлжээ.
Тэрбээр "Та нар нэг зүйлийг анзаарсан уу. С.Ганбаатар гишүүн өөрийн намын(МАХН) дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж УДШ-ийн шийдвэр гарсаны дараа сая улс төрийн тэмцэлээ талбайд гаргаж идэвхжүүлсэнийг. Тэр хүртэл намын даргадаа “хүлээцтэй” л хандсаар ирж" хэмээжээ.
С.Ганбаатар "Олон хүн намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байна гэж ярьж байна. Тэр бол дараагийн асуудал" хэмээн мэдэгдсэн юм.
Та нар нэг зүйлийг анзаарсан уу. С.Ганбаатар гишүүн өөрийн намын(МАХН) дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж УДШ-ийн шийдвэр гарсаны дараа сая улс төрийн тэмцэлээ талбайд гаргаж идэвхжүүлсэнийг. Тэр хүртэл намын даргадаа “хүлээцтэй” л хандсаар ирж.
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) January 26, 2021