Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Tesla”-гийн цахилгаан пикап машин олон мянган захиалга авжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Захиалагчдын 42 хувь нь хоёр хөдөлгүүртэй пикап машиныг худалдан авахыг хүсэж байсан бол гурван хөдөлгүүртэй пикап машиныг 41 хувь нь сонирхжээ. Харин нэг хөдөлгүүртэйг 17 хувь нь худалдан авахыг хүсэж байгаа аж.

“Cybertruck” машины эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд зар сурталчилгааны томоохон кампанит ажил явуулаагүй гэдгээ И.Маск онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн анхаарал татахын тулд алдартнуудыг оролцуулаагүй гэдгээ мэдэгдсэн байна.

Cybertrack-ийн ачааны даац нь 3.5 мянган фунт /1.5 гаруй тонн/ бөгөөд 14 мянган фунтийн /6.4 тонн/ жинтэй чиргүүлийг чирэх чадалтай байна. Хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарч шинэ пикап машиныг гурван хувилбараар гаргах бөгөөд эдгээр загвар нь бүрэн цэнэгээр 400, 480, 800 километр зам туулах чадалтай байх аж. “Tesla” компанийн тэргүүний хэлснээр, хамгийн энгийн загвартай пикапыг 40 мянган доллараар авах боломжтой аж.

Ч.Чойсамба агсны нэрэмжит “Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиад боллоо
Ч.Чойсамба агсны нэрэмжит “Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиад боллоо
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.