Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Чойсамба агсны нэрэмжит “Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиад боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нэгдүгээр байрт МУИС-ийн IV түвшний оюутан Б.Золцагаан, хоёрдугаар байрт МУБИС-ийн III түвшний оюутан Ц.Янжиндулам, гуравдугаар байрт МУИС-ийн IV түвшний оюутан Б.Сарангэрэл нар шалгарч мэдлэг, ур чадвараараа тэргүүлжээ. Тусгай байрыг ХУИС-ийн II түвшний оюутан М.Норжинсүрэн, МУИС-ийн IV түвшний оюутан Б.Баярцэцэг нар эзэлсэн байна.

Шагналт байрын оюутнуудыг Ч.Чойсамба агсны номууд болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. Мөн тэргүүн байрт шалгарсан оюутныг “Үндэсний шуудан” сонин, “Mongolian Mining Journal” сэтгүүлд ажиллах эрхийн бичгээр шагнасан байна.

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус олимпиадыг жил бүр зохион байгуулах аж.

 

“Kara” хамтлагийн гишүүн дуучин жүжигчин Гү Ха Ра нас баржээ
“Kara” хамтлагийн гишүүн дуучин жүжигчин Гү Ха Ра нас баржээ
 
О.Батнайрамдал: Шударгаар явсан, арын хаалгаар явсан хоёр хүүхэд нэг сагсанд байгаад асуудал байна
О.Батнайрамдал: Шударгаар явсан, арын хаалгаар явсан хоёр хүүхэд нэг сагсанд байгаад асуудал байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.