Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

Өчигдөр тусгаар тогтнолын ордон буюу МАН-ын төв байр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Намын бага хурлаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргаснаас хойш шинэ засагт сайд болох, бялуунаас хуваалцах гэсэн хүмүүс намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүдийг сахисан өдөр байлаа.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амралтын өдрүүдэд дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн нэлээд тодорхой болох ажээ.

Өчигдөр болж өнгөрсөн үйл явдлуудаас нэгэн анхаарал татсан уулзалт болсон МАН-ын дарга нарын уулзалт байжээ. Өөрөөр хэлбэл намын дарга У.Хүрэлсүх өмнөх дарга нараа хүлээн авч уулзсан байна. Тэдний дотор МАНАН-ын бүлэглэлийн толгойлогч гэгдэж У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хувьсгалаар албан тушаалаасаа огцорсон өмнөх дарга М.Энхболд хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусгаж, сонгуульд нэр дэвшилгүй улс төр, олон нийтийн анхаарлаас нэлээд хол нам гүм суух болсон. Тиймдээ ч “цагаан байраараа орж ирэлгүй уджээ” хүмүүстэй хуучилсан гэв. Мөн МАН-ын дарга Ерөнхий сайд асан С.Батболд, МАН-ын дарга, шадар сайд асан Ө.Энхтүвшин нар ч хүрэлцэн иржээ. Харин “Улс төрийн 14”-ын нэг болон хоригдсон С.Баяр л тэдний дунд байсангүй.

Үе үеийн намын дарга нарын уулзалтыг МАН нэгдмэл цул байгаа гэдгээ харуулах үйлдэл гэж нэг хэсэг нь тайлбарлаж ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ нэгтгэх, 100 жилийн ойгоо эв нэгдэлтэй тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцсон гэж мэдээлж байгаа бол шинээр байгуулагдах Засгийн газарт өөр өөрсдийн төлөөллөө оруулах, талуудын эрх ашгийн тэнцвэрийг хангах уулзалт болсон гэж хардах хүн ч цөөнгүй байна. Тэдний дунд юу яригдсан, улс төрд ямар үр нөлөө үзүүлэхийг дараа дараагийн болж өрнөх үйл явдлууд тодорхой харуулах бизээ.

Баян-Өлгий аймгийн иргэдийг энэ сарын 25-30-ны өдрүүдэд татна
Баян-Өлгий аймгийн иргэдийг энэ сарын 25-30-ны өдрүүдэд татна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.