Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аргентины Ерөнхийлөгч “Спутник V” вакциныг хийлгэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес Оросын "Спутник V" вакцины эхний тунг хийлгэсэн тухай тус улсын хэвлэлүүд төрийн тэргүүнийхээ тамгын газрын мэдээллээс иш татан уламжиллаа.

Тэрбээр пүрэв гаргийн өглөө Посадас эмнэлэгт вакцин хийлгэжээ. Өдгөө 61 настай Фернандес вакциныг гарган авсан Оросын Н.Ф. Гамелеян нэрэмжит судалгааны хүрээлэнд талархал илэрхийлсэн байна. “Өнөөдөр би "Спутник V" вакциныг хийлгэлээ. Энэхүү вакциныг нийлүүлэхэд ажилласан хүмүүст болон манай улсын бүх эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлье. Вакцинжуулалт коронавирусний эсрэг дархлааг бэхжүүлнэ. Бүгдээрээ вакцинд хамрагдцгаая” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.

"Спутник V" вакцин нь Оросын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр Н.Ф.Гамалеян нэрэмжит  үндэсний төвийн мэргэжилтнүүдийн сайн судалсан аденовирусний векторт суурилан боловсруулсан “COVID-19”-ээс урьдчилан сэргийлэх дэлхийн анхны вакцин юм. ОХУ-ын Эрүүл мэндийн яам уг вакциныг өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр бүртгэсэн бөгөөд оросуудыг энэ вакцинаар арванхоёрдугаар сараас вакцинжуулж эхэлсэн аж.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.