МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд болж байна.
Уг хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний нэрийг зарлаж, намын удирдлагын түвшинд санал нэгдэх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцорсон даруйдаа хуралдаж, шинэ Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилох шийдвэрт хүрсэн байна. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг төрийн тусгай хамгаалалтад авсан аж.
Ийнхүү Удирдах зөвлөлд Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлж буйгаа танилцуулснаар 11:00 цагт товлогдсон намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ.
Бага хурлаас дэмжсэн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн томилох юм.
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Л.Оюун-Эрдэнийн намтар:
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
- 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
- 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
- 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
- 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сонгуульт ажил:
- “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
- “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
- “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч