Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Kara” хамтлагийн гишүүн дуучин жүжигчин Гү Ха Ра нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 58 секунд

28 настай дуучныг Сөүл хотын Каннам дүүрэг дэх гэрээс нь орон нутгийн цагаар оройн 18 цагийн орчимд олжээ. Цагдаагийн ажилтнууд Гү Ха Рагийн нас барсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд түүнийг амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ажээ. 2008 онд “Kara” хамтлагийн гишүүнээр уран бүтээлээ гараагаа эхлүүлж байсан Гү Ха Ра ганцаарчлан уран бүтээл туурвиж, кино, реалити шоуны салбарт мөн хөл тавьж байжээ. Өнгөрсөн онд хувийн дүрс бичлэгийнх нь талаарх дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор тэрбээр урлагийн карьерээ дуусгах шийдвэрийг гаргасан байна.

2018 оны есдүгээр сард Гү Ха Рагийн хуучин найз залуу хувийн дүрс бичлэгийг нь цацна хэмээн заналхийлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан боловч эцэст нь дэлгээгүй бөгөөд энэ оны наймдугаар сард уг залууг бусдыг заналхийлсэн гэх мэт хэд хэдэн хэрэгт буруутган тэнсэн харгалзах ял ногдуулжээ. Гү Ха Ра амиа егүүтгэхийг оролдон гэрээсээ ухаангүй байдалтай олдсон талаарх мэдээ энэ оны тавдугаар сард БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байжээ. Тэрбээр тухайн үед нэгэн Япон сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, хүнд хэцүү үе тулгарсан хэдий ч тэвчээртэйгээр даван туулж байгаа тухайгаа хэлжээ.

Энэ явдлаас хоёр сарын өмнө “f(x)” охидын хамтлагт гишүүн асан, дуучин, жүжигчин Солли мөн өөрийн гэрээс нас барсан байдалтай олдсон бөгөөд тэрбээр Гү Ха Ратай дотно нөхөрлөдөг байжээ.

2020 оноос хэрэгжих татварын багц хуулиас мэдэх ёстой 10 ӨӨРЧЛӨЛТ
2020 оноос хэрэгжих татварын багц хуулиас мэдэх ёстой 10 ӨӨРЧЛӨЛТ
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.