Яг одоо МАН-ын удирдах зөвлөл төрийн ордонд хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “танхимынхаа хоёр сайдыг огцруулаад өөрөө сугарч үлдэх бодолгүй байна. Багаараа хариуцлага хүлээе” гэсэн санал гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.
Тэгвэл албан ёсоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө УИХ-д гаргаагүй бөгөөд зарим УИХ-ын гишүүд Засгийн газар огцрохыг дэмжихгүй гэж байр сууриа илэрхийлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Ерөнхий сайд огцрох өргөдлөө биш үндсэн хуулийн 44-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой асуудлаар өөрт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар УИХ-д тогтоолын төсөл өргөн барина. УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэж байна гэж олонхиороо шийдвэл үргэлжлүүлж ажлаа хийх ёстой. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй байна гэдэг тогтоол гарвал огцорсонд тооцно" гэв.