МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд яг одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын оронд томилох хүмүүсийн талаар хэлэлцэж байна. Түүнчлэн нэмж нэр бүхий яамдын сайдыг чөлөөлж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна” хэмээн заасан байдаг.