Монголын хөлбөмбөгийн холбооны U15 охидын шигшээ багийн менежерээр ажиллаж байх үедээ шигшээ багийн 15 настай охидыг зодож, хүчирхийлэхийг завдсан Б.Учралсайханд ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн U-16, U-19 багийн Ерөнхий дасгалжуулагч Кавамото Наоко маш ноцтой нэгэн захидлыг Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Хашбатын Азжаргалд илгээсэн юм. Тухайн захидалд түүнийг эмэгтэйчүүдийн багийн менежэр хийхэд зохисгүй мөн хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн тухай бичсэн байсан юм.
Эрүүгийн хэрэг үүссэнтэй холбоотойгоор U15 шигшээ багийн бүх охидоос өнгөрсөн бямба гарагт мэдүүлэг авсан байна.
LIVE телевизийн “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг “Монголын хөлбөмбөгийн дахь бэлгийн хүчирхийлэл”, “Монголын хөлбөмбөгийн холбоон дахь жигшүүрт гэмт хэргүүд” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн юм. Уг нэвтрүүлгийн дараа прокурорын байгууллагаас Б.Учралсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хуульд заасан арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.