Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл гадаадын иргэнийг "Улаанбаатар төмөр зам" ХНН өөрийн аялалаар зорчуулахгүй, Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөний зогсоожээ.
Энэ хугацаанд Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болжээ.
Мөн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдсэн байна. Харин Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол улсад ирж буй Монгол улсын иргэдийг саадгүй тээвэрлэнэ.
Дээрх хугацаанд eticket.ubtz.mn буюу цахим тасалбарын системээр олон улсын тасалбар борлуулахгүй ажээ. Харин орон нутгийн зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна.
Эх сурвалж: УБТЗ ХНН