Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаанаар 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцлээ. Төлөвлөгөөг гал түймэр, халиа, үер усны эрсдэл, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, сургалт, нөлөөллийн арга хэмжээ зэрэг 7 чиглэлийн хүрээнд баталлаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 2026 онд 5 хороо, 14 байршилд халиа тошин үүссэн, айл өрхүүдийн доороос хөрсний ус гарч хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа талаар дүүргийн менежер Д.Баярсайхан танилцуулав. Одоогийн байдлаар мөсөн болон байгалийн шороогоор далан босгох, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус чиглэлээр Шинжлэх ухааны Академийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнтэй хамтран судалгаа хийж шийдэл гаргаж ажиллахаар тогтов.

Цаашид үер усны гамшигт эрсдэл, халиа тошин үүссэн асуудалд дүүргийн хэмжээний газар хэлтсийн алба хаагчид бүгд гар бие оролцож эрсдэлийг даван туулах хэрэгтэйг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГЭБОНЗ-ийн дарга Б.Золбоо санууллаа. Хурлын даргын зүгээс үерийн ам, усны ундарга дээр буусан айл өрхүүдийг шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг дурдаад, үе үеийн газрын албаны удирдлагуудын гаргасан буруутай шийдвэр, хавтгайрсан газар олголтоос үүдэн ийнхүү иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох ёсгүй, цаашид энэ асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дэргэд орон тооны бус “Эрдэмтдийн зөвлөл” байгуулахаар шийдвэрлэв. “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулснаар гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах, хөндлөнгийн мэргэжлийн судлаач эрдэмтдийн дүгнэлт, санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах өндөр ач холбогдолтой юм

“Муу ЗГ удах тусам юу болдгийг сүүлийн 2-3 сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас харж болно“
“Муу ЗГ удах тусам юу болдгийг сүүлийн 2-3 сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас харж болно“
 
ЗГ: Хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагаа явуулаагүй 252,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоолоо
ЗГ: Хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагаа явуулаагүй 252,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.