ЗӨВЛӨГӨӨ: Наршсан үед ямар арга хэмжээ авах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнөөдөр Улаанбаатар хотод 32 хэм хүрч халах тул иргэд наршихаас сэргийлж дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

Наршихаас сэргийлэхийн тулд,

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах /ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Хэрэв наршсан бол

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, /Сүүдэрт , сэрүүн өрөөнд гэх мэт/
  • Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус/
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.
Б.Пүрэвдагва: Ногоон орон сууц төсөл амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын 8000 өрхийн яндан, 5000 айлын нүхэн жорлонг цэгцэлнэ
Б.Пүрэвдагва: Ногоон орон сууц төсөл амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын 8000 өрхийн яндан, 5000 айлын нүхэн жорлонг цэгцэлнэ
 
ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!