
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын түүхэн 105 жилийн ой, Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын шагнал болох алт, мөнгөн цом гардуулах ёслол ирэх наймдугаар сарын 10-ны өдрийн 11.40 цагт Төрийн ордны есөн хөлт цагаан тугийн өмнө болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол дээд насны буюу Олон улсын морин уралдаан Хүй долоон худагт долдугаар сарын 13-нд болсон юм.
Энэ уралдаанд
- Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын хувилгаан халзан азарга түрүү магнайд хурдалж,
- Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэвэгийн Дагвадоржийн хурдан хонгор азарга аман хүзүүнд,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамдинсүрэнгийн Аваадоржийн халтар морь айргийн гуравт,
- Монгол Улсын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн халтар халзан морь айргийн дөрөвт,
- Өвөрхангай аймгийн Уянга сумын Давааноровийн Ганбаатарын соёолон халзан морь айргийн тавд орсон юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!