Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook:Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск

Ангилал
Facelook
Огноо
Унших
5 минут 54 секунд

Цахилгаан машин бүтээгч Tesla компанийн хувьцааны үнэ 4.8 хувиар өссөнөөр Маскийн нийт хөрөнгө огцом өсөн, 2017 оноос хойш дэлхийн хамгийн баян хүн байсан Amazon.com компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосыны хөрөнгийг давсан талаар бид хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Facelook булангийн энэ удаагийн дугаарт дэлхийн хамгийн баян хүн буюу 200 орчим тэрбум ам.доллар эзэмшигч Элон Маскийн фото түүхийг хүргэж байна.

Элон Рийв Маск нь 1971 оны 6-р сарын 28-нд Өмнөд Африкд төрсөн ба Өмнөд Африк, Канад, АНУ гэсэн гурван улсын иргэншилтэй аж. Тэсла компанийг үүсгэн байгуулагч Элон Маск багаасаа л машины "хобби"-той байсан нь дээрх зурагнаас харагдаж байна. 1974 он
Цахилгаан механикийн инженер Эррол Маск болон загвар өмсөгч Майе Маск нарын гурван хүүхдийн хамгийн том хүү нь Элон Маск юм. Элон(зүүн гар талаас эхэнд зогсож буй) хоёр дүүгийн хамт. 1976 он
Элон багаасаа ном, сонин, сэтгүүл зэрэг уншиж болох бүхий л зүйлсийн хорхойтон байжээ. Тэрбээр 10 настайдаа Британика нэвтэрхий толь бичгийг уншиж байжээ. 1981 он
1979 онд тэдний эцэг, эх салсан ба том хүү Элон, дунд хүү Кимбал Маск нар аавтайгаа хамт амьдрахаар шийджээ.

 

10 настай байхдаа анх компьютер сонирхож эхэлсэн Элон програмчлалын кодуудад суралцан 12 настайдаа өөрийн зохиосон анхны програмаа борлуулж байсан нь "Бластар" нэртэй компьютерийн тоглоом аж. Энэ талаараа тэрээр "Ялихгүй эд, гэхдээ Flappy bird тоглоомноос хавь илүү" гэж хэлж байжээ.
18 настай Элон ээж болон хоёр дүүгийн хамт Канад улсыг зорин Онтарио мужийн Кингстон дахь Хатан хааны их сургуульд хоёр жил сурсан ба дараа нь Пеннсильванийн Их Сургуулийг физик, эдийн засгийн чиглэлээр суралцан төгсжээ. 18 насны төрсөн өдөр. 1989 он
Тесла компанийг үүсгэн байгуулагч 24 настай Элон Маск анхны машинаа засаж буй нь. 1995 он
25 настай Элон дүү Кимбалын хамт өөрсдийн анхны компани болох Zip2 компанийг байгуулсан ба 1999 онд Компак компьютер корпорациас тэдний Zip2 компанийг 307 саяыг бэлэн мөнгөөр 34 саяыг хувьцаагаар худалдан авчээ. Дунд дүү Кимбал болон ээж Майе нарын хамт. 1996 он
Өнөөдрийн бидний ашиглаж буй Paypal үйлчилгээг анх зохиосон хүмүүсийн нэг нь Элон Маск аж. 2000 онд Элон онлайн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг X.com-ийг худалдан авч Петер Тийлтэй хамтран Paypal үйлчилгээг анх нэвтрүүлжээ. Элон Маск, Петер Тийл нар. 2000 он
Элон Маск 2001 онд механик инженер Жим Кантрелтэй холбогдон ОХУ-д очиж пуужин худалдаж авах санал тавьжээ. Жим түүний саналыг хүлээн авч тэд ОХУ-д зочлон пуужингийн эрэлд гарсаар эцэст нь Оросуудын бухимдлыг төрүүлэн нутаг буцсан байна. Энэ талаар Жим тайлбарлахдаа "Тэр үед Оросууд бид хоёрыг зэвсгийн пуужин сонирхож байна хэмээн ойлгоод бидэнд бухимдлаа илэрхийлэн гутал руу нулимж байсан" гэжээ.
2002 онд PayPal-ийг eBay 1.5 тэрбум долларын хувьцаагаар худалдаж авснаар Элон албан ёсоор тэрбумтан болжээ. Тэрбум ам.доллартай болсон баяраа тэмдэглэж буй Элон болон баярт ирсэн зочид. 2002 он
Маск өөрийн гурав дахь компани болох Space Exploration Technologies Corporation буюу SpaceX-ийг 2002 онд сансрын хөлөг бүтээх зорилгоор байгуулжээ. 2008 он гэхэд SpaceX-д НАСА-гаас олон улсын сансрын станцын ачаа тээвэрлэлтийг хийх зөвшөөрөл олгов. Оросоос олж авч чадалгүй буцсан Элон өөрийн бүтээсэн пуужингийн дэргэд. 2004 он
2003 онд зохион бүтээгч Никола Тесла Тесла Моторс компанийг байгуулсан ба тухайн үед Элон Маск дийлэнх хөрөнгө оруулалтыг хийж байсан ба 2008 онд Тесла компанийг өөрийн болгожээ.
2012 оны 5-р сарын 22-нд SpaceX компани нь Falcon 9 пуужингаа сансарт нисгэгчгүй капсулаар хөөргөснөөр түүхэнд бичигджээ.
Элон Маскийн SpaceX компанийг үүсгэн байгуулсан гол зорилго нь Ангараг гарагийг колончлох болон сансрын аяллыг 10 дахин хямд үнэтэй болгох аж.
2017 оны 4-р сард Тесла Женерал Моторсийг давж АНУ-ын хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч болсноо зарлав. Үйлдвэрлэлээ эрчимжүүлж, тухайн жилдээ Model 3 загвараа гаргажээ.

 

Элон Маскийн Нью-Йорк Таймсын бестселлер номыг 2018 онд Монголд орчуулсан ба Монгол улсад ч мөн шилдэг борлуулалттай номоор нэрлэгдэж байсан ба одоо ч номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй.

 

 

2021 оны нэгдүгээр сарын 7-нд Элон Маск Amazon.com компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосыны хөрөнгийг давснаар дэлхийн хамгийн баян хүн болсон юм.
"Хүн бүрт ер бусын нэгэн болох сонголт байдаг"-Элон Маск

Бэлтгэсэн: Б.Амарбаясгалан

Эх сурвалж: businessinsider.combiography.com

“Алтан өд-2021” наадмын бүртгэл эхэллээ
“Алтан өд-2021” наадмын бүртгэл эхэллээ
 
Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.