Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан өд-2021” наадмын бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2021” наадмын бүртгэл өчигдрөөс эхэллээ.

Тус наадам нь энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү наадмыг анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан түүхтэй.

Ууган наадмын яруу найргийн том хэмжээний бүтээлд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Нямсүрэн нар тус тус түрүүлж, “Алтан өд”-ийн эзэн болж байв.

Зохиолчид яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат, уран зохиолын бүтээл гэсэн төрлүүдээр оюуны бүтээлүүдээ уралдуулах боломжтой юм.

Шалгаруулалтад дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 15 хүртэл МЗЭ-ийн хорооны байранд хүлээн авах аж.

2021 оны цэргийн бүртгэл маргааш эхэлнэ
2021 оны цэргийн бүртгэл маргааш эхэлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.