Хятадын арьс арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани нүүр цэвэрлэгч шинэ бүтээгдэхүүнийхээ рекламнаас болж иргэдээс уучлалт гуйж, сурталчилгаагаа буцаан татжээ.
Сурталчилгааны үйл явдал нь иргэдийн эгдүүцлийг хүргэсэн байна. Тус сурталчилгаанд шөнөөр нэгэн эмэгтэй өөрийг нь нууцаар дагаж байсан залууг нүүрний будгаа арилган, царайгаараа айлгаж байгаа тухай гардаг аж. Олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид энэхүү бичлэгийг хууль бус бэлгийн сэдэл төрүүлсэн доромжилсон болон эмэгтэйчүүдийн төрөлхийн гоо сайхныг гутаан доромжилсон хэмээн шүүмжлэв.
Өнгөрсөн жил Хятадын коллежийн оюутны хотхонд бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс зайлсхийхийн тулд эмэгтэй оюутнуудыг хэрхэн яаж биеэ авч явах талаар зөвлөмж гаргасан улмаас шүүмжлэлд өртжээ.
Эх сурвалж: BBC