Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч эрхэм ноён И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад төрийн айлчлалаар ирсэн.
Айлчлалтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдөр /2026.07.10/ Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж зэрэг зарим авто зам, уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хэсэгчилсэн зохицуулалт хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зааварчилгааг тухай бүр биелүүлэн, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн хөдөлгөөндөө соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!