Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Өнөөдөр өглөө ШТС-уудаар оочир байхгүй болсон. Өнөө орой ажил тарах үеэр жаахан оволзоод гайгүй болох байх. Наадмаар хэрэглээ хоёр дахин өсдөг. Үүнд бэлтгэлтэй байгаа. Иргэдийн айдас дээр улс төр хийх гэсэн оролдлогууд ч байх шиг байна. Гэхдээ бодит тоонд итгээрэй" гэлээ.