Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Би сурч боловсрох эрхээ эдлээд гадаадад сар гаруй курст сурсан юм аа. Удахгүй курс дуусгаад очъё доо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

2019 оны аравдугаар сараас хойш эх орондоо ирээгүй байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо өнгөрөгч амралтын өдрүүдээр ирсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ирэх гэж байгаа талаарх мэдээлэл ч гарав. Энэ үйл явцтай холбоотойгоор Хотын дарга асан Х.Нямбаатар "Сүүлийн үед өдөр бүр surprise. Зугтаасан хүмүүс уригдаж, залагдаж очжээ. Зарим нь бүр төрийн соёрхол хүртэж очжээ. Бадамжунай ахыг Сэбүгээс өөрөө очиж авч ирсэн юм сан. Хэрэг нь хаагдсан гэж сонсогдлоо. Би сурч боловсрох эрхээ эдлээд гадаадад сар гаран курст сурсан юм аа. Удахгүй курс дуусна. Очъё доо. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй ээ. Ц.Элбэгдорж бас уригдаж иржээ. Мань хөөгдөж, МАНАН УРИГДАЖ, ШАГНАГДДАГ ӨДӨР хардаг би ч мөн азгүй юмаа даа" гэв.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 27 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 27 хэм дулаан
 
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн  “УХААЛАГ ХОТ, ИННОВАЦЫН ТӨВ”-тэй танилцлаа
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн  “УХААЛАГ ХОТ, ИННОВАЦЫН ТӨВ”-тэй танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.