Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Идэрбаясгалан: Ханхад 30 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдэж, байшингийн хана цуурсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт 05:30 цагийн үед нийт зургаан удаагийн давтамжтай болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнөөдөр 05:32 цагт Ханх сумаас баруун урагш 26 км-т төвтэй 6.5 магнитудын газар хөдөлж, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв, Завхан аймаг болон ОХУ-ын хил залгаа хотуудад чичирхийлэл мэдрэгджээ. Одоогоор хүний амь нас хохироогүй. Ханх суманд хамгийн хүчтэй мэдрэгдлээ. Засаг даргын хэлж буйгаар Ханх суманд 30 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ. 10-аад нь илүү хүчтэй мэдрэгдсэн байна. Байшингийн хана цуурсан гэсэн мэдээлэл ирсэн. Ханх сумын иргэд айдаст автсан тул тус сумын иргэдэд ажлын чөлөө олгосон. Хөвсгөл аймгийн онцгой комиссын дүн шинжилгээ 11:00 цагт бэлэн болно. Ард иргэдийг тайван байхыг хүсэж байна" гэв.

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.