Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүрэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой боллоо. Ингэснээр тус төв дүүргийнхээ иргэдэд шаардлагатай үед цаг алдалгүй, түргэн шуурхай шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм.

Цар тахлын үед ЭМЯ-наас эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, дүүргүүд болон аймгуудад PCR шинжилгээний лабораторийг шинээр нэмж байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, бүх талын мэргэжил арга зүйгээр хангах ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр СБД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, шинэ лабораторийн үйл ажиллагаа, тус төвийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг  хэрхэн хангаж  байгаа зэрэг нөхцөл байдалтай танилцав.

Энэ үеэр тэрбээр хэлэхдээ, “СБД-ийн ЭМТ-ийн шинээр ашиглалтад орсон молекул биологийн лаборатори нь өдөртөө 1100-1500 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай учраас дүүргийнхээ иргэдэд шинжилгээ хийж, ачааллаас хуваалцах боломжтой болж байна.  Тус лабораторийн бэлтгэл ажлыг хангаж ЭМЯ-ны “Лабораторийн салбар зөвлөл”-ийн гишүүд мэргэжил, арга зүйгээр хангалаа. Түүнчлэн СБД-ийн ЭМТ-ийн дэргэд Эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулахад бид шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болсон. Ингэснээр тус дүүргийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл авах боломж энэ онд бүрдэх юм” гээд халдвар, хамгааллын дэг мөрдөх талд анхаарч ажиллахыг санууллаа.

СБД-ийн ЭМТ-ийн дарга Л.Баярхүү, “Эрүүл мэндийн сайдын үүрэг чиглэлийн дагуу амьсгалын замын өвчтэй иргэдээ тусдаа урсгалаар хүлээн авах, нийт эмч, эмнэлгийн ажилтан болон иргэдээ PCR шинжилгээнд бүрэн хамруулж байна. Эмнэлэг бол хамгийн эрсдэлтэй орчин байдаг учраас бид сэжигтэй тохиолдлыг цаг алдалгүй шинжилгээнд хамруулах, шуурхай хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд манай төвийн дэргэд шинээр Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, мөн 15-20 дугаар хорооны хүн амд үйлчилдэг салбар амбулаторийн барилгыг шинээр барих асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхөөр болсон” хэмээв.

Тусламжийн өвс, тэжээлийг малчин өрх бүрт хүргэж байна
Тусламжийн өвс, тэжээлийг малчин өрх бүрт хүргэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.