Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энхрийлэн Дохагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, медалиа ихэрлүүллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

"Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн Дохагийн ДАШТ-ны 57 кг-ын жинд барилдаж, хүрэл медалийн эзэн боллоо. Ингэхдээ тэрбээр Ташкентэд ялж байсан БНСУ-ын 20 настай жүдоч Хүх Мимитэй 10 гаруй минут барилдаж, торгуулиар ялж дахин шагналын тавцанд зогссон юм. Өмнө жил түүний хувьд Ташкентийн дэлхийн аваргаас мөн хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү медалиа ихэрлүүллээ.

Л.Энхрийлэн Монголын цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь /Түүнээс өмнө нь Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, А.Басхүү энэхүү амжилтыг үзүүлсэн/ тамирчин болж байна.

Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн борлуулалт саатсан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна
Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн борлуулалт саатсан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.