Далайд осолдсон Боинг 737 онгоцны талаар бид өмнө мэдээлсэн билээ.
Тэнгисийн цэргийн шумбагчид эрлийн ажиллагаа дахин эхлэхэд нислэгийн хар хайрцгийг гаргаж авах боломжтой гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ мэдэгджээ. "Бид хар хайрцагны байрлалыг тогтоосон" гэж Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Соержанто Тжахжоно Ням гарагт мэдээлжээ. Sriwijaya Air Boeing 737 онгоцонд 62 хүн сууж явсан бөгөөд Борнео руу аялж явахдаа радараас алга болжээ.
Сууж явсан 62 хүний 12 нь хөлгийн багийн гишүүн, 50 нь зорчигч бөгөөд бүгд индонези үндэстэн байжээ. 50 зорчигчийн долоо нь хүүхэд, гурав нь бага насны нярай хүүхэд байжээ.