Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байденыг тангараг өргөх үеэр халдлага хийхээр заналхийлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 58 секунд

АНУ-ын нийслэл Вашингтон хотод өнгөрөгч лхагва гарагт томоохон бослого болж хөл хорио тогтоосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл бослогыг зохион байгуулсан болон түүнд оролцсон иргэд энэ сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх үеэр халдлага хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

Капитолд өрнөсөн бослогоос өмнө ч үүнтэй холбоотой жижиг жагсаал цуглаан, хүчирхийллийн шинж тэмдэг бүхий үйлдлүүд олон нийтийн дунд гарч байжээ. Энэ нь даамжирсаар өнгөрөгч лхагва гарагт эхний томоохон бослого болж иргэд Капитолд хүчээр нэвтрэн үймээн самуун үүсгэсэн. Бослогын үеэр таван хүн буудуулж амь насаа алдсан.

Хэдийгээр одоогийн байдлаар хөл хорио тогтоогоод байгаа хэдий ч бослого зохион байгуулагчид энэ сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх үеэр томоохон халдлага үйлдэх гэж буйгаа сошиал орчинд илэрхийлж "Тооллогыг дахин явуулж, Трампыг ерөнхийлөгчөөр эргүүлэн үлдээх, үгүй бол дайн дэгдэх болно" хэмээн бичиж байгаа аж. Трампыг дэмжигчид сошиал орчинд энэ мэт сэтгэгдэл, нийтлэлийг бичихийн зэрэгцээ хүчирхийллийн шинж тэмдэг бүхий дүрс бичлэгүүдийг цацаж байна. 

"АНУ-ын Капитолын дүрэм зөрчсөн байх магадлалтай гэсэн ямар ч тагнуулын мэдээлэл байхгүй" гэж Вашингтон хотын цагдаагийн газрын дарга Роберт Конти Пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн ба мөн тэрээр:
"АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол бол манай ардчиллын үндэс суурь юм. 59 дэх удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох бүх хүмүүсийн аюулгүй байдал бол хамгийн чухал зүйл" гэж хэлжээ.

 

УОК: Үсчин, гоо сайхны газруудыг нээхгүй
УОК: Үсчин, гоо сайхны газруудыг нээхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.