Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн З.Адъяасүрэн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Д.Улам-Орших нар мэдээлэл хүргэж байна. 

“Халдвар дамжих хамгийн өндөр эрсдэлтэй цэгүүдэд эрүүл мэндийн байгууллага, хоолны газар, худалдааны газрууд, зах, эмийн сан, банк, битүү агааргүй орчин буюу цахилгаан шатны бүхээг, бэлэн мөнгөний машин, орцын хаалганы товчлуур орж байгаа"-г ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн З.Адъяасүрэн сануулав.

Мөн тэрбээр “Амны хаалтны халдвараас хамгаалах хугацаа чанараас нь хамаараад өөр, өөр байдаг. Тиймээс амны хаалтыг удаан хугацаанд зүүхгүй байхыг зөвлөж байна. Гол нь тухайн амны хаалт тань ямар хугацаанд таны эрүүл мэндийн хамгаалахыг бодож үзэж цаг тухайд нь сольж байх хэрэгтэй.

Амны хаалтын гадна тал нь бохирлогдсон байгааг анхаарч, гадна талаас нь гараараа хүрэх, оролдож болохгүй.

Учир нь хэрвээ амны хаалтны гадна халдвартай вирус наалдсан байвал түүнийг хуруундаа нааж байна гэсэн үг.

Түүнчлэн хүйтний улирал тул амны хаалтын дотор тал цантаж норж байна.

Ингэж нороход ч хамгаалах чадвар нь буурч байдаг учраас хэд, хэдэн амны хаалтыг нөөцөд авч явж, шаардлагатай үеүдэд сольж байх нь зүйтэй” хэмээн зөвлөв.

 

 

УОК-ын Шуурхай штаб хуралдаж байна
УОК-ын Шуурхай штаб хуралдаж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.