Оюу толгойн асуудлаарх нууцаас бусад бүх нотлох баримтыг олон нийтэд нээлттэй болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-нд Оюу толгойн асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол болсон билээ. Тус түр хороог даргалсан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал УИХ-ын даргад С.Бямбацогтод Оюу толгойн асуудлаарх нууцаас бусад бүх нотлох баримтыг олон нийтэд нээлттэй болгох хүсэлтийг хүргүүлжээ.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор иргэд байгалийн баялгийн ашиглалт болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл авах эрхтэй.

Энэ хүрээнд Оюу толгойн Хянан шалгах түр хороонд ирүүлсэн “НУУЦ”-аас бусад бүх нотлох баримтуудыг олон нийтэд нээлттэй болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлээд байна" гэв.

“УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг маргааш ҮХЦ хэлэлцэнэ
“УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг маргааш ҮХЦ хэлэлцэнэ
 
О.Батнайрамдал: Оюу толгойн хариуцлагыг Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр сайдаас нэхнэ шүү
О.Батнайрамдал: Оюу толгойн хариуцлагыг Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр сайдаас нэхнэ шүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!