Х.Даваажав: Үндэсний бөхийн өсвөрийн аварга, начин, шонхор зэрэг цол олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

"Аварга Хадбаатар Туургатан" сангаас ''Аваргын гараа" монгол туургатны өсвөр үеийн үндэсний их наадам зохион байгуулах болсон талаар Д.Хадбаатар аваргын хүү Х.Даваажав мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Анхны наадамд цөөхөн хүүхэд оролцож байсан. Энэ жил 17,000 орчим хүүхэд оролцдог өргөн хүрээтэй наадам болно. Тиймээс олон шинэ ажил хийхээр төлөвлөсөн.

Арнольд Швайрценеггер би дэлхийн од болно гээд маргаашаас нь одын амьдралаар амьдарсан шиг би хүүхдүүдэд цол олгохоор шийдсэн. Үндэсний бөхийн өсвөрийн аварга, начин, шонхор болон сур, шагай дээрээ ч гэсэн адил цол олгоно.

Ингэснээр үндэсний өв соёлоо бага наснаас нь хүүхдүүдэд шингээж өгч байна. Энэ жил 4-17 насны хүүхдүүдийг оролцуулна. Тус наадамд оролцох хүүхдүүдийн бүртгэл зургаадугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Бүртгэлийг тодорхой байршлуудаар явуулахаас гадна naadam.xxk.info сайтаар явагдах юм.

Монгол туургатны өсвөрийн наадмыг жил бүрийн долоодугаар сарын 4-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Буриад, Өвөрмонгол, Тува, Халимаг зэрэг улсаас оролцуулахаар ярилцсан. Одоогоор Буриадаас хүүхдүүд ирэхээр болсноо албан ёсоор мэдэгдээд байна.

Дараа жилээс энэ наадмаа илүү өргөжүүлж, Play Time маягийн фестиваль тоглолт хийнэ. Мөн бид жил бүр цэвэр монгол цусны даага уралдуулдаг. Манай уралдааны гол онцлог нь уяачид нь бүгд өсвөрийнх. Дараа жилээс зургаан насны морь уралдуулна. Одоогоор Баян-Өлгийгөөс бусад аймгаас даага ирж уралдахаар мэдүүлгээ өгсөн" гэв.

ФОТО: “BLUE MONGOLIA BUIR KO-15” олон улсын задгай усан сэлэлтийн тэмцээний танилцуулах цэнгүүн боллоо 
ФОТО: “BLUE MONGOLIA BUIR KO-15” олон улсын задгай усан сэлэлтийн тэмцээний танилцуулах цэнгүүн боллоо 
 
Сурагчид таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодож, хүнд гэмтэл учруулжээ
Сурагчид таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодож, хүнд гэмтэл учруулжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!