
"BLUE MONGOLIA BUIR KO-15" олон улсын задгай усан сэлэлтийн тэмцээний танилцуулах цэнгүүн боллоо. Тодруулбал, "Далайн хаадууд клуб" 15 жилийн ойн хүрээндээ Монголд анх удаа ЗАДГАЙ УСАН СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭНИЙГ ирэх зургаадугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дорнод аймаг, Халхгол суманд зохион байгуулах гэж байна.
Энэ тухай тус клубыг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч багш, усан спортын мастер Ц.Баяраа "15 жилийн өмнө бид цөөн хэдэн хүний хүсэл мөрөөдлөөр энэ замыг эхлүүлж байсан. Харин өнөөдөр тэр мөрөөдөл олон улсын хэмжээний хөдөлгөөн болон өргөжиж байна. Бидний зохион байгуулсан энэхүү үдэш гайхамшигтай өргөн хүрээтэй, дурсамж дүүрэн арга хэмжээ болон амжилттай зохион байгуулагдлаа. Монголын олон улсын спортын шинэ түүхийг хамт бүтээлцэж буй бүх зочид, төлөөлөгчид, хамтран ажиллагчид, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бидний ард сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг эрхэм хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!