Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сүүлийн үед амжилттай ажиллаж буй Tesla, SpaceX компаниудыг эзэмшдэг Элон Маск дэлхий дээрх хамгийн баян хүн болжээ.

Тодруулбал, өчигдөр цахилгаан машин бүтээгч Tesla компанийн хувьцааны үнэ 4.8 хувиар өссөнөөр Маскийн нийт хөрөнгө огцом өсч, 2017 оноос хойш дэлхийн хамгийн баян хүн байсан Amazon.com компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосынхоос давжээ.

Өмнөд африкт төрсөн инженер тэрбээр өчигдөр/2021.1.7/ 23:00 цагт ийнхүү нийт 188.5 тэрбум ам.доллар буюу Безосынхоос 1.5 тэрбум ам.доллараар илүү хөрөнгөтэй болсон байна. Сансар судлалын салбарт бол SpaceX компанийн захирал Элон Маск болон Blue Origin хувийн сансар судлалын компанийн захирал Жефф Безос нар өрсөлдөгчид юм.

Вашингтонд тогтоосон хөл хориог 15 хоногоор сунгалаа
Вашингтонд тогтоосон хөл хориог 15 хоногоор сунгалаа
 
Су.Батболд: Энэ олон төслүүдээ хэрэгжүүлье гэвэл хамтраад явах нь зөв
Су.Батболд: Энэ олон төслүүдээ хэрэгжүүлье гэвэл хамтраад явах нь зөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.