Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүх Н.Номтойбаярын гомдлыг хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр 12 хурал товлогдсон бөгөөд хурлын арваннэгдүгээрт УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, арванхоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох гомдлыг хэлэлцэх юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноожээ.

Тодруулбал, Б.Нямдаваад  нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил хорих ял,

Б.Шижиржаргалд  нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял,

Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг гаргасан.

Улмаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болоход, шүүхээс  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээжээ. Иймд Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн юм.

ГХЯ-наас 200 мянган ширхэг амны хаалт хандивлав
ГХЯ-наас 200 мянган ширхэг амны хаалт хандивлав
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.