УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн юм.
Харин энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгээс ирэх даваа гарагийн бүлгийн хурлаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриудаа нэгтгэх шаардлагатай гэж үзэн, ажлын тав хоногийн завсарлага авлаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.