Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон эмэгтэйн цогцос олджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн хоногийн мэдээг тоймлон хүргэж байна.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн 25 настай эмэгтэй А нь энэ сарын 6-нд гэрээсээ гараад эргэж ирээгүй юм. Түүнийг сураггүй болсон өдрийнхөө 17:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гарсан болохыг ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг явуулсан байна. Сураггүй болсон эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй байсан ба цогцосыг өчигдөр өдрийн 16:40 цагийн орчимд Бөөгийн овоо гэх газраас олжээ. Тус газар гэрээс нь 11 км-ын зайтай аж. Эрлийн багийнхан талийгаачийн цогцосыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Төв аймгийн Зуунмод сумын Номт баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын нэгдүгээр уурын зуухны овоолготой нүүрс нурж, нэг хүн дарагджээ. Ослын дуудлага өчигдөр 11:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлага авсан даруйд аврагчид хэргийн газарт шуурхай очиж, уурын зуухны галч 45 настай эрэгтэй Б-г овоолготой нүүрсэнд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт шилжүүлжээ. Аврах багийнхан иргэнийг 3 метрийн гүнээс татан гаргасан байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн Үзүүр улаан гэх газарт өчигдөр 21:12 цагийн орчимд 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдснээс өөр хохирол учраагүй байна. Газар хөдлөлт сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т болжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.