Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Хэлэлцээр амжилттай хийсэн ЗГ-ын багт баяр хүргэе. Ийм байдлаар барьцаа аажмаар ахиулаад л байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той өнөөдөр хэлэлцээ хийж, менежментийн төлбөрийг 2 дахин бууруулахаар тохиролцсон билээ. Тэгвэл эл үр дүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Хэлэлцээр амжилттай хийсэн ЗГ-ын багт баяр хүргэе. Ийм байдлаар барьцаа аажим аажмаар ахиулаад л байх ёстой. $20 тэрбум өмнийн говьд оруулсан тул Рио Тинто одоо гарна барина гэж айлгахгүй. Одоо зээлийн хүүг бууруулах, эсвэл тэр айлын компанийн 34 хувиас татгалзан тусгай АМНАТ-аар орлуулах алхам хийвэл ч мөнгө улам ихээр л ордог болно" гэв.

Хотын шинэ даргыг тодруулах нийслэлийн МАН-ын хурлыг энэ сарын 25-нд товлолоо
Хотын шинэ даргыг тодруулах нийслэлийн МАН-ын хурлыг энэ сарын 25-нд товлолоо
 
Хотын дарга нарын дуу хоолойг уриалгаас түншлэл рүү ахиулсан Улаанбаатар
Хотын дарга нарын дуу хоолойг уриалгаас түншлэл рүү ахиулсан Улаанбаатар
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.